1965

Технологийн цогцолбор сургууль

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

БЯЛУУ ЧИМЭГЛЭХ УР ЧАДВАР-2025 УЛСЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хүнсний ууган сургуулийн түүхт 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “БЯЛУУ ЧИМЭГЛЭХ УР ЧАДВАР-2025” улсын уралдааныг Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Тэнгэрийн Хишиг ХХК-тай хамтран Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль, Хүнс, технологийн политехник коллеж  нь  амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээн нь Монгол улсын бялуу, амттан үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн үнэ цэнийг өсгөх, хүнсний аж үйлдвэрийн салбарыг олон нийтэд бодитой сурталчлах, брэнд бүтээгдэхүүн бий болгох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Тэмцээнд Жүр үр, Талх чихэр, Монкек, Милая фүүдс, Хүнс, технологийн политехник коллежийн багш нарын нийт 6 баг оролцлоо.

Ганцаарчилсан төрөлд

1-р байранд Монкек ХХК-ийн Б.Нарангоо

2-р байранд Жүр үр ХХК-ийн Б.Нямбат 

3-р байранд Жүр үр ХХК-ийн Ж.Ариунболд

Багийн төрөлд

1-р байранд Жүр үр ХХК-ийн  DREAM -1 баг

2-р байранд Монкек ХХК-ийн  “Нандин” баг

3-р байранд Хүнсний политехник коллежийн Энхцолмон  ахлагчтай “Хүнс 60” багууд тус тус шалгарлаа.

Их уншсан