1965

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Christina Adams /Author of Camel Crazy/ Donates Books to our University

“Camel Crazy” буюу монгол хэл дээр хэвлэгдсэн “Тэмээний шид” номын зохиогч, Америкийн сэтгүүлч Кристина Адамс манай сургуульд сургалт, судалгаанд ашиглах зориулалттай номнууд илгээж бэлэглэлээ.

Тэмээний аж ахуйн онцлог, ингэний сүүн ашиг шимийн онцгой чанарыг олон улсын түвшинд мөшгин судалж, сурталчлах, тэмээ үржүүлэгчид, судлаачид болон сонирхогчдыг хооронд нь холбохын төлөө олон жилийн турш идэвхтэй ажиллаж ирсэн Кристина Адамст талархал илэрхийлье.


Түүний бэлэглэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологи болон тэмээ судлалын чиглэлийн номнуудыг номын сандаа байршуулж, сургалт, судалгаанд ашиглах болно. Үүнд:

  1. Cheese Technology Guide
  2. Understanding Ambient Yoghurt: Challenges and Opportunities
  3. Introducing Clean Label Yogurt: Designing Alternatives to Additives
  4. Dairy Processing Handbook
  5. Optimized Homogenization of Milk: Technology, Measurement and Processing Strategies
  6. Тэмээний шид (монгол хэл дээр)

Эдгээр ном нь хүнсний технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, судлаачдын мэдлэгийг баяжуулахад чухал хувь нэмэр оруулна.

 

Мэдээ бэлтгэсэн: Ч.Жавзандулам

Их уншсан