1965

Технологийн цогцолбор сургууль

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ШИЛМҮҮСТ МОД ТАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн-ий хүрээнд байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилгоор Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн удирдлага, багш, оюутнууд хамтран шилмүүст мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.

Зорилго

Сургуулийн 60 жилийн ойг угтан байгаль орчныг нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулах, оюутан залуусын экологийн боловсрол, хамтын оролцоог дэмжихэд оршино.

Үйл ажиллагааны товч мэдээлэл

  • Огноо: 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
  • Газар: Улаанбаатар хот, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
  • Оролцогчид: ХҮТИС-ийн багш, оюутнууд
  • Уриа: “Ногоон дэлхийн төлөө – Нэг мод, Нэг ирээдүй”

Үйл ажиллагааны явц

ХҮТИС-ийн багш, оюутнууд шилмүүст модны (нарс, гацуур) суулгацыг бэлтгэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон бэлтгэл ажлыг зохион байгуулж, мод тарих хэрэгсэл, заавар зөвлөгөөгөөр ханган хамтран оролцов. Үйл ажиллагаа хамтын хөдөлмөр, эв нэгдлийн уур амьсгалд өрнөж, оролцогчид тарьсан модоо хүлээлгэн өгч, арчлах хуваарь гаргав.

 Үр дүн

  • Нийт 103 ширхэг шилмүүст мод тарьсан
  • Оюутан, багш нарын нийгмийн хариуцлага, экологийн мэдлэг нэмэгдсэн
  • Сургуулийн 60 жилийн ойд зориулсан экологийн бэлэг болов
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд бодит хувь нэмэр орууллаа.



Их уншсан