1965

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Хүнсний үйлдвэрлэл технологийн их сургуулийн оюутнууд “Инженерчлэлийн эдийн засаг” улсын VI олимпиадад оролцлоо.

2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг” улсын VI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад технологичийн ангийн 5 оюутан багшийн хамт оролцож, мэдлэг чадвараа сорин, бусад их, дээд сургуулийн оюутнуудтай туршлага солилцон амжилттай оролцлоо.

Олимпиад нь инженерчлэлийн эдийн засгийн онолын мэдлэг, бодлого бодох чадвар, дүн шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлэх зорилготой бөгөөд оролцогчид тест, бодлого бодолт болон чөлөөт хэлэлцүүлгийн хэлбэрээр өрсөлдсөн юм.

Технологичийн ангийн оюутнууд маань идэвх санаачилгатай, хариуцлагатай оролцож, багаар ажиллах чадвар болон мэргэжлийн мэдлэгээ амжилттай харууллаа. Мөн олимпиадаар дамжуулан инженерчлэлийн эдийн засгийн чиглэлээр мэдлэгээ бататгаж, цаашдын суралцах хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Оролцогч Я.Загарсүрэн ахлагчтай нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Олимпиадад оролцсон багийн хамт олон

Ахлагч Я.Загарсүрэн технологичийн ангийн 5 оюутныг Б.Гэрэлмаа багш, Б.Мөнхдэлгэр багш нар хамтран оролцлоо.

Тайлан бичсэн Инженерийн тэнхимийн эрхлэгч: Б.Гэрэлмаа

2026.04.27

Их уншсан