Энэхүү дадлагаар Номадс Хоспиталити ХХК, Багро ХХК, Гурван мөнх ХХК, Таван Эрдэнэ Хүнс технологи ХХК, Шангри-Ла хотел ХХК, Дүүрэн фүүдс ХХК, Өгөөж архад ХХК, Жүр үр ХХК, Жи Пи Жэй Партнес ХХК үйлдвэрүүдэд болон сургуулийн дэргэдэх итгэмжлэгдсэн лабораторит оюутнуудыг 4 долоо хоногийн хугацаанд хуваарилан ажиллууллаа.
Дадлагын эхэнд оюутнуудад дадлагын зорилго, зорилт, хугацаанд анхаарах асуудлуудын талаар чиглэл өгч, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилгаа танилцуулан гарын үсэг зуруулан, дадлагын удирдамж болон гэрээтэй нь танилцуулсан байна. Энэхүү дадлагын хугацаанд оюутнууд хүлээсэн үүрэг даалгаврыг хариуцлагатай биелүүлж, идэвх санаачилгатай ажилласныг үйлдвэрийн удирдлагууд сайшаажээ.

Тайлан хамгаалалтыг 2026 оны 10-р сарын 22-ны өдөр зохион байгуулж, оюутнуудын эзэмшсэн мэдлэг, дадлага туршлага, ажиглаж олж мэдсэн ололтыг тайлан бичүүлэх, илтгэл тавиулах замаар дүгнэлээ. Тайлан хамгаалалтад нийт 15 оюутан хамрагдахаас 1 оюутан тасалж, үлдсэн 14 оюутан тайлан хамгаалалтадаа амжилттай оролцов.