1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“Хүний нөөц-Хөгжлийн гарц” ажил хэрэгч өглөөний цай, уулзалт болов.

Технологийн дээд сургууль, Хүнс технологийн политехник коллеж хамтран ажил олгогч байгууллагуудтай хийх “Хүний нөөц-Хөгжлийн гарц” сэдэвт ажил хэрэгч өглөөний цай, уулзалтыг 2024.09.18-ны өдөр сургуулийнхаа байранд зохион байгууллаа. Уулзалтад хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хөргөлт, агааржуулалт, тоног төхөөрөмжийн чиглэлийн 40 орчим байгууллагын 50 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж оролцов.

Тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, МУ-ын гавьяат багш Б.Барамсай хүрэлцэн ирж, сургууль ба ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ уулзалтын үр дүн чиглэж байгааг онцлон хэллээ.

Уулзалтад оролцогчид сургалтын үйл ажиллагаагаар хамтран ажиллах шинэ боломжууд, цаашдын түншлэлийн талаар харилцан санал солилцов. Тухайлбал, боловсролын шинэ багц хуулийн хүрээнд сургуулийн зүгээс эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, тэдгээрийг чадавхжуулах, мэргэжлийн зэргийг ахиулах, ажиллангаа суралцах, өмнөх мэдлэг ур чадварыг тогтоох, хосмог болон зайн сургалтыг нэвтрүүлэх боломжтойг танилцуулахын зэрэгцээ оюутны тэтгэлэгт хөтөлбөр, сургалтын орчин, нөхцлийг сайжруулах, хамтран төсөл, хөтөлбөрт хамрагдах, хэрэгжүүлэх, магадлан итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн үйлчилгээ үзүүлэх, үйлдвэрлэлийн техник, технологийн бичиг, баримт боловсруулах зэрэг олон талын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх боломж байгааг ярилцав.

Их уншсан