Тус илтгэлийн уралдаан нь 2017.01.28-нд ХТПК-ийн 4 тэнхимээс шалгарсан 10 багшийн 8 илтгэл оролцлоо. Илтгэл тус бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байсн бөгөөд үндэслэлтэй, судалгаа, жишээн дээр тулгуурласан байлаа. Энэ удаагийн илтгэлийн уралднд Байгалийн ухааны тэнхимийн химийн багш Н.Уртнасан, физикийн багш Д.Алтанцэцэг, Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш М.Өнөржаргал, англи хэлний багш Б.Сэлэнгэ, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхимийн зочлох үйлчилгээний багш Н.Алтанчимэг, Б.Энхцэцэг, хоол үйлдвэрлэлийн багш Д.Оюунжаргал, Б.Батзул, Хүнс үйлдвэрлэлийн тэнхимийн багш Ж.Даваахүү нар оролцлоо.
Уралдааны шүүгчээр ХТПК-ийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ, Сургалт хүмүүжил эрхэлсэн захирал Р.Дарьхүү, Эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн захирал Ч.Нарангэрэл нар ажиллаа. Шүүгчдийн дүн гарсанаар:
2-р байр БУТ-ийн физикийн багш Д.Алтанцэцэг 3-р байр ХУТ-ийн багш Б.Сэлэнгэ
2-р байр ХҮҮТ-ийн багш Б.Батзул, Д.Оюунжаргал
1-р байр БУТ-ийн химийн багш Н.Уртнасан
Мэдээллийн эх сурвалж Багш: Г.Долгоржав