1965

Технологийн цогцолбор сургууль

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Хүнсний Үйлдвэрлэл, Технологийн Их Сургууль төгсөгч нар нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа.

Global Culinary Challenge Malaysia 2025
#4 дэх удаагийн Тогоочдын мэргэжлийн ур чадварын олон улсын А зэрэглэлийн тэмцээн Малайзын Куала Лумпур хотноо болж 31 орны 690 гаруй тогооч хурд хүч, авьяас чадвар, ур ухаанаа сорин, гал тогооны урлагийн гайхамшгийг бүтээлцлээ.
Тус тэмцээнд бид багын ахлагч Э.Хангарьд гишүүд Э.Энхбаяр, Э.Тэнгэр, Т.Алтангэрэл Continental шүүгч Р.Батбаатар rookie шүүгч Ц.Мэнджаргал гэсэн бүрэлдэхүүнтэйгээр эх орноо төлөөлөн оролцож амжилтын шинэ хуудсыг бичлээ.
Э.Хангарьд: 2 мөнгө, 2 хүрэл медаль
Э.Тэнгэр: 3 мөнгөн медаль
Т.Алтангэрэл 2 мөнгөн медаль
Э.Энхбаяр 1 алтан медаль / Шилдэг хоолны цом/ 2 мөнгөн медаль, 1 хүрэл медаль, нийт оноогоор Шилдэгийн шилдэг тогоочоор шалгарч Алтан цомын эзэн боллоо.
Мөн “Srorm team” багийн ур чадвараараа шилдэгээр шалгарч “Excellent Team Award” Алтан цом авч монгол тогоочдын баг нийт:
3 цом
1 алт
9 мөнгө
3 хүрэл
эзэд болсон нь манай багын хичээл зүтгэл, хамтын хүчний тод илэрхийлэл байлаа. Дэлхийн гал тогоонд Монгол хэмээх нэрийг дахин бахархалтайгаар эгшиглүүлэв.
Шахуу цаг төлөвлөлт, нарийн хуваарьт бэлтгэлийн цаана нэгэн зорилгын төлөөх нэгдэл, нэгэн тугийн доорх итгэл байв.
Бид ур ухаанаараа амжилтын тогоонд алт мөнгөн медаль цомтой нь шингээж авчирлаа. #Бид нэг Монгол

Их уншсан