1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“Хүнсний салбарын түншлэл ба мэдлэгийн чуулган” эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал амжилттай боллоо.

Хүнсний мэргэжлийн ууган сургууль болох ТДС-ийн түүхт 60 жилийн ойд зориулсан “Хүнсний салбарын түншлэл ба мэдлэгийн чуулган” сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү хурал нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэлийн төлөөллүүдийг нэгтгэсэн өргөн хүрээтэй, агуулга баялаг арга хэмжээ болж, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг, туршлага хуваалцах чухал индэр боллоо.

Хуралд дараах байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Үүнд:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
  • Боловсролын ерөнхий газар
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар
  • Монголын Хүнсчдийн холбоо
  • Само институт ХХК
  • Японы “Үокүни” хоол үйлчилгээний компани
  • Хүнс, хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын дотоодын тэргүүлэгч компаниуд
  • Сургуулийн эрдэмтэн багш, судлаачдын төлөөлөл

Хурлыг нээж ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т. Довчинсүрэн мэндчилгээ дэвшүүлж, сургуулийн хамт олонд баяр хүргэн, амжилт хүссэн үг хэлэв.

Хурлын эхний илтгэлийг сургуулийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, ШУТИС-ийн хүндэт профессор, доктор (PhD), Монгол Улсын гавьяат багш Б.Барамсай танилцууллаа.

Дараа нь “Сүү” ХК, “Хүнс комплекс” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, Тесо групп, “АПУ” ХК, НЭМҮТ, Обсерв консалтинг ЗҮБ, Шөлөндө ХХК зэрэг байгууллагуудын удирдлага, менежерүүд салбар салбарын тулгамдсан асуудал, боломж, инноваци, хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хурлын хүрээнд хүнсний салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, олон улсын хамтын ажиллагаа, судалгаа, инновацид суурилсан шийдлүүдийн талаар нээлттэй, бүтээлч хэлэлцүүлэг өрнөсөн нь тус хурлын ач холбогдлыг улам бүр тодотголоо.


Их уншсан