НҮБ-ын ХХААБ-ын FAO-ACT Төслийн Үндэсний Зохицуулагч Б.Энхтөр Технологийн дээд сургуулийн багш, оюутнуудад “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр-2025” сэдэвт сургалт орлоо. Сургалтанд ТДС-ийн ХЗШС, ХЧАБ, ХҮҮТ, ХҮТ, Хүнс технологийн политехникийн коллежийн ЗБЗГА-2а, Тоног-2а, УММЗҮ-2а, ҮМТТЗҮ-2а, УГХБҮТТ-2б, АГХБҮТТ-2б мэргэжлийн ангийн багш, оюутнууд нийлсэн 50 гаруй хүн хамрагдсан. Хүнсээр дамждаг бичил биетний тэсвэржилт болон эмийн хэт хэрэглээ, кодексийн стандартын талаар мэдээлэл өгч, тараах материалууд бэлэглэсэн нь өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлыг хөндсөн чухал сэдэв байлаа.
Мэдээ бэлтгэсэн багш Б.Энхцэцэг