2024 оны 04-р сарын 30-ны өдөр Технологийн дээд сургуулийн Хоол зүй шим судлал, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи, Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлийн ангийн 24 оюутан Хоол зүй шим судлалын багш Б.Энхцэцэг, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологийн багш Б.Тамир нарын хамт Анатоми физиологи, Хооллолтын физиологийн үндэс хичээлийн хүрээнд АШУИС-ийн Анатомийн музейтэй танилцав.
Биднийг хүсэлтийг хүлээн авч музей үзэх боломж олгосон АШУИС-ийн Анатомийн тэнхимийн багш нартаа ажлын амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн. Хүнсний технологийн тэнхим