МЭРГЭЖЛИЙН НЭР: Хэвлэлийн график дизайнч (7321-11)
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах, захиалагчаас өгсөн захиалга, хүсэлтийн дагуу бүх төрлийн бүтээгдэхүүний эхийг компьютерийн програм хангамж ашиглан үйлдвэрлэлийн технологийн шаардлагад нийцүүлэн бэлтгэж, хэвлэлтийн төрөл бүрийн ажиллагаа болон дүрс бүхий хэвлэл, мэдээллийн бусад хэлбэрт оруулах, интернэтэд зориулсан мултимедиа, хөдөлгөөнт дуу дүрстэй бүтээгдэхүүний эхийг хийж гүйцэтгэх зэрэг ур чадвар эзэмшинэ.
ЭЛСЭГЧ:
- ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн
- ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн
СУРГАЛЦАХ ХУГАЦАА:
- ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн – 2.5 жил
- ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн – 1 жил
ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ:
- Сар бүр 200000 төг-ийн тэтгэлэг авна.
- Харин НДШ төлдөг, 45 нас хүрсэн бол тэтгэлэг авах боломжгүй.
- Мэргэжлийн чиглэлээр улсын уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн тохиолдолд сургуулийн ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлэг олгоно.
ТӨГСӨГЧ:
- ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн нь “Хэвлэлийн график дизайнч” мэргэжлийн үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсөнө.
- ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн “Хэвлэлийн график дизайнч” мэргэжлийн үнэмлэхтэй төгсөнө.
ТӨГСӨГЧИЙН АЖИЛ ЭРХЭЛЖ БОЛОХ ХҮРЭЭ:
- Хэвлэлийн компани, зар сурталчилгааны агентлаг, график дизайны компани, видео тоглоом хөгжүүлэгч студи, хэвлэх үйлдвэр, маркетингийн болон PR компани, урлагийн болон хаяг рекламны студи, зураг төслийн компани, үйлдвэр байгууллагын дизайн зохион бүтээх нэгжид ажиллана.
- Соёл, урлаг, боловсролын төрийн болон хувийн байгууллагад ажиллана.
- Хувиараа зар сурталчилгаа, маркетинг, PR, хэвлэлийн компани, хэвлэх үйлдвэр, студи, жижиг цех, урлан байгуулж ажиллана.
- Мэргэжлийн дагуу дараа шатны сургуульд дэвшин суралцах боломжой.