МЭРГЭЖЛИЙН НЭР: Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн ажилтан (7513-23)
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд сүү, цагаан идээг боловсруулж савлах, тоног төхөөрөмжийг зөв ажиллуулах, сүүг хүлээн авах, хөргөх, сүүнээс цөцгий ялгаж, тос гаргаж авах, жор, технологийн дагуу сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүтээгдэхүүний орц, найрлага, чанар, үйлдвэрлэсэн огноог тэмдэглэх зэрэг ур чадвар эзэмшинэ.
ЭЛСЭГЧ:
- ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн
- ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн
СУРГАЛЦАХ ХУГАЦАА:
- ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн – 2.5 жил
- ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн – 1 жил
ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ:
- Сар бүр 200000 төг-ийн тэтгэлэг авна.
- Харин НДШ төлдөг, 45 нас хүрсэн бол тэтгэлэг авах боломжгүй.
- Мэргэжлийн чиглэлээр улсын уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн тохиолдолд сургуулийн ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлэг олгоно.
ТӨГСӨГЧ:
- ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн нь “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн ажилтан” мэргэжлийн үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсөнө.
- ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн ажилтан” мэргэжлийн үнэмлэхтэй төгсөнө.
ТӨГСӨГЧИЙН АЖИЛ ЭРХЭЛЖ БОЛОХ ХҮРЭЭ:
- Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, сүүний фермерийн аж ахуйд мастер ажилтан, цех, тасгийн ахлах, даргаар дэвшин ажиллах
- Хувийн сүүний цех, үйлдвэрийн эзэн болох
- Мэргэжлээ дээшлүүлж сүү, сүүн бүтээгдэхүүний технологич, инженерээр суралцах.
ШАТЛАН СУРАЛЦАХ БОЛОМЖ: