1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэргэжлийн хөтөлбөр

Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан

МЭРГЭЖЛИЙН НЭР: Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан (5131-16)

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах, зочид хүлээн авах, зоог ундаагаар үйлчлэх, үйлчилгээг технологийн дагуу чанартай гүйцэтгэх, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, шинэ хоол, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх талаар судлах, турших, шинэ бүтээгдэхүүн гаргахад хамтран ажиллах, стандартыг мөрдүүлж ажиллах, зочин хүлээн авч, бүртгэх зэрэг ур чадвар эзэмшинэ.

ЭЛСЭГЧ:

  •  ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн
  • ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн

 

 

СУРГАЛЦАХ ХУГАЦАА:

  •  ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн – 2.5 жил
  • ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн – 1 жил

ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ:

  • Сар бүр 200000 төг-ийн тэтгэлэг авна.
  • Харин НДШ төлдөг, 45 нас хүрсэн бол тэтгэлэг авах боломжгүй.
  • Мэргэжлийн чиглэлээр улсын уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн тохиолдолд сургуулийн ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлэг олгоно.

ТӨГСӨГЧ:

  • ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн нь “Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан” мэргэжлийн үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсөнө.
  • ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн “Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан” мэргэжлийн үнэмлэхтэй төгсөнө.

ТӨГСӨГЧИЙН АЖИЛ ЭРХЭЛЖ БОЛОХ ХҮРЭЭ:

  • Зочид буудал, зоогийн газар, аялал жуулчлалын салбарт ажиллах
  • Хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний чиглэлээр их, дээд сургуульд суралцах

Их уншсан