МЭРГЭЖЛИЙН НЭР: Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан (7512-34)
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах, гурилан бүтээгдэхүүний түүхий эдийн орц, бэлэн бүтээгдэхүүний гарцыг тооцоолох, жор, технологийн дагуу зуурмаг бэлтгэх, зуурмагыг жигнэлтэд бэлтгэх (амраах, хөөлгөх, хэвлэх), жигнэж болгох, хөргөх, хадгалах, бэлэн бүтээгдэхүүний (талх, нарийн боов, жигнэмэг, бялуу) чанарыг шалгах, зуурмагийн байдал, температур, цаг хугацааг хянах, зуурсан гурилыг хэвлэх, жигнэх зуухын температурын болон уурын горимыг хянах, төхөөрөмжийн үйл ажиллагааг тохируулах, бүтээгдэхүүний болцыг тодорхойлох, хяналт тавих, бүтээгдэхүүнийг чимэглэх, өнгөлөх, боох, савлах, хадгалах зэрэг ур чадвар эзэмшинэ.
ЭЛСЭГЧ:
- ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн
- ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн
СУРГАЛЦАХ ХУГАЦАА:
- ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн – 2.5 жил
- ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн – 1 жил
ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ:
- Сар бүр 200000 төг-ийн тэтгэлэг авна.
- Харин НДШ төлдөг, 45 нас хүрсэн бол тэтгэлэг авах боломжгүй.
- Мэргэжлийн чиглэлээр улсын уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн тохиолдолд сургуулийн ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлэг олгоно.
ТӨГСӨГЧ:
- ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн нь “Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан” мэргэжлийн үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсөнө.
- ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн “Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан” мэргэжлийн үнэмлэхтэй төгсөнө.
ТӨГСӨГЧИЙН АЖИЛ ЭРХЭЛЖ БОЛОХ ХҮРЭЭ:
- Талх, нарийн боовны үйлдвэрт мэргэжлээрээ ажиллан ахлах, мастер, цехийн даргаар ажиллах
- Хувиараа нарийн боов үйлдвэрлэх цех, үйлдвэр ажиллуулж бизнес эрхлэх боломжтой.
- Мэргэжлээ дээшлүүлж технологич, инженерээр суралцах.
ШАТЛАН СУРАЛЦАХ БОЛОМЖ: