МЭРГЭЖЛИЙН НЭР: Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн ажилтан (7511-11)
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах, бэлтгэсэн махыг стандартын дагуу хэрчих, ангилах, шулах, хиам, зайдас, хагас боловсруулсан болон бүтэн боловсруулсан, лаазалсан махан бүтээгдэхүүнийг жор орц технологийн дагуу үйлдвэрлэх, махыг стандартын дагуу хэрчиж савлах, утах, холих зэрэг ур чадвар эзэмшинэ.
ЭЛСЭГЧ:
- ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн
- ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн
СУРГАЛЦАХ ХУГАЦАА:
- ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн – 2.5 жил
- ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн – 1 жил
ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ:
- Сар бүр 200000 төг-ийн тэтгэлэг авна.
- Харин НДШ төлдөг, 45 нас хүрсэн бол тэтгэлэг авах боломжгүй.
- Мэргэжлийн чиглэлээр улсын уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн тохиолдолд сургуулийн ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлэг олгоно.
ТӨГСӨГЧ:
- ЕБС төгссөн суурь боловсролтой иргэн нь “Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн ажилтан” мэргэжлийн үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсөнө.
- ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн “Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн ажилтан” мэргэжлийн үнэмлэхтэй төгсөнө.
ТӨГСӨГЧИЙН АЖИЛ ЭРХЭЛЖ БОЛОХ ХҮРЭЭ:
- Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, аж ахуй нэгж газарт ажиллана.
ШАТЛАН СУРАЛЦАХ БОЛОМЖ: