1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Эрдэм шинжилгээ, инноваци

“Судалгаа-сургалт” сэдэвт багш нарын эрдэм шинжилгээний бага хурал болов.

ТДС-ийн 50 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Сургалт-судалгаа” сэдэвт багш нарын эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 4 дүгээр сарын 10-ны 15.00 цагт Технологийн Дээд Сургуулийн А байрны 120 тоотод болов.

Хурлыг ТДС-ийн Эрдмийн Зөвлөл, МБС-ын Дидактик хэрэглэгдэхүүн хөгжүүлэх баг хамтран зохион байгуулав.

   Багшийн сургах, оюутны сурах арга зүй болон оюутан суралцагчдын мэдлэг чадвар төлөвшлийг хэмжих үнэлэх тогтолцоог боловсронгуй болгох, багш нарын судалгаа шинжилгээний ажлыг тогтмолжуулах, чанаржуулах, урамшуулан дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багш нарын судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцэхэд хурлын зорилго оршиж байлаа.

Хурал дээр дараах чиглэлүүдээр багш нар илтгэл тавилаа. Үүнд:

  • Сургалтын технологи, арга зүй
  • Багшийн хөгжил
  • Оюутан, суралцагчдын хөгжил төлөвшил
  • Байгууллагын менежмент, нийгмийн түншлэл
  • Чадамжид суурилсан сургалтын үнэлгээ

 

Хуралд МУБИС-ийн багш, доктор Ч.Байгалмаа уригдан ирж, илтгэл тавьснаас гадна шүүгчээр оролцов. Шүүгчээр мөн “Улаанбаатар” бүсийн арга зүйн төвийн мэргэжилтэн Ц. Мөнхнаран, МБС-ын сургалтын албаны дарга И.Оюунчимэг нар ажиллав.

Нийт 14 илтгэл хэлэлцүүлснээс шилдэг илтгэлээр багш Б. Мөнхболорын “Газар зүйн хичээлд “Блүүмийн таксоном”-ыг ашигласан судалгаа”, 1-р байранд багш Б.Сэржмядагийн “Суралцагчдын төлөвшил, хандлагыг сайжруулах арга зам”, 2-р байранд багш Б.Бүрэнчөдөрийн “Үйлдвэрлэлийн дадлагын удирдамжийг шинэчлэх судалгаа”, Д.Үдбалмаагийн “Сургалтад үр дүнтэй унших SQ3R аргыг хэрэглэх нь” сэдэвт илтгэлүүд, 3-р байрт багш Б.Цэцэгсүрэнгийн “Химийн олимпиадад багш суралцагчдын үзүүлсэн амжилтын судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Хуралд илтгэл тавьсан болон илтгэлүүдийг хэлэлцүүлэхэд идэвхтэй оролцсон бүх багш нартаа талархал илэрхийлье.

Багш С.Нарандэлгэр

 

Их уншсан