ХҮТИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны болон багш нарын эрдэм шинжилгээний хурлыг нэгтгэн 2026 оны 05-р сарын 01-ний өдөр сургуулийн байранд 23 дахь удаа “Багш, судлаач” болон “Оюутан” гэсэн 2 ангиллаар амжилттай зохион байгууллаа. Энэхүү хурал нь хүнсний салбарын их сургууль, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны ажлын үр дүнг танилцуулах, туршлага солилцох, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой.
“Багш, судлаач” ангиллын шилдгүүдээр
- Шилдэг илтгэл: ХҮТИС-ийн магистрант оюутан Ц.Алтанзул “Турмерикээр баяжуулсан исэг сүүн бүтээгдэхүүний технологийн судалгаа” сэдвээр
- Дэд байранд ХҮТИС-ийн багш, дэд проф П.Алтанцэцэг, БОУАӨЯ-ны ОҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэн нарын “Монгол улсын хөргөлтийн системийн өнөөгийн байдал ба байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр
“Оюутан” ангиллын шилдгүүдээр
- Шилдэг илтгэл: ХҮТИС-ийн оюутан Э.Баяржаргал “Дотуур байрны хүүхдийн хоолны давсны агууламжийн судалгаа” сэдвээр
- Дэд байранд ХААИС, МЭС, оюутан М.Баасанжаргал, Т.Халиун нарын “Хивэгч амьтдын угтвар ходоодны эдийн дээжээс Дезоксирибонуклейн хүчил ялгасан дүнгээс” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.
Шүүгчээр сургуулийн ССХЭ захирал доктор, дэд профессор М.Ганболд, Хор судлалын нийгэмлэгийн тэргүүн, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор С.Өнөрсайхан, ХААИС-ийн ИС-ийн багш доктор О.Номин-Эрдэнэ нар ажиллав.


Эрдэм шинжилгээний хуралд оролцсон судлаач багш, оюутнуудынхаа эрдмийн ажилд амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн:ЭЗ-ийн нарийн бичгийн дарга П.Байгалмаа
2026.05.04