1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Магистрын хөтөлбөр

Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй

ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

 

ХӨТӨЛБӨРИЙН НЭР, ИНДЕКС; Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй /E07210106/

ХӨТӨЛБӨРИЙГ ХАРИУЦАХ НЭГЖ; Хүнсний технологийн тэнхим 

СУРАЛЦАХ ХУГАЦАА; 1.5жил

СУДЛАХ БАГЦ ЦАГ; 36-аас доошгүй багц цаг

ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА; Технологийн дээд сургуулийн “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу бакалаврын боловсролтой иргэдийг элсүүлнэ.

ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ; Монгол улсын “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай” хууль, боловсролын болон салбарын асуудал эрхэлсэн төр, захиргааны төв байгууллагуудаас гаргасан тогтоол, шийдвэр, ТДС-ийн дүрэм, журмаар “Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй” мэргэжлийн магистрын зэргийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг зохицуулна.

ХӨТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙЛОЛТ; Тухайн хөтөлбөрөөр суралцагчдад эзэмшүүлэх дээд боловсролын ахисан түвшний шинжлэх ухааны онолын мэдлэг болон хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуйн хяналтын чиглэлээр мэргэжлийн түвшинд ажиллах, төлөвшсөн бие хүний мэдлэг, чадвар хандлагын жагсаалт бүхий сургалтын үргэлжлэх хугацаа, үнэлгээ, сургалтын арга зүй, орчны шаардлагыг багтаасан баримт бичиг.

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ; Хүнсний бодлого, аюулгүй байдал нь хангамж, бүтээгдэхүүний чанар-эрүүл ахуй, хооллолт-шим тэжээл гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах асуудал чухал. Иймээс хүнсний үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг эзэмшсэн, мэргэжлийн бүтээлч сэтгэлгээтэй, хүнсний чанар, аюулгүй байдлыг үнэлэх, эрүүл ахуйн хяналтыг зохион байгуулах цогц мэдлэг, чадвар бүхий мэргэжилтний эрэлт хэрэгцээ байгаа нь энэ хөтөлбөрийн үндэслэл болно.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ; Ургамал, амьтны гаралтай түүхий эдийг боловсруулж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн технологийг эзэмшиж, хүнсний аюулгүй байдлыг хангуулах эрүүл ахуйн хяналтыг оновчтой зохион байгуулах, мэдлэгээ чадвар болгон ашиглах мэргэжлийн бүтээлч сэтгэлгээтэй, магистрын зэрэгтэй мэргэжилтнийг бэлтгэхэд оршино.

СУРАЛЦАХ ОРЧИН; Сургууль нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн, сургалтын төлөвлөгөөний дагуу бүх хэлбэрийн хичээлийг явуулах бүрэн боломжтой барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй.

  • Нэг оюутанд ноогдох сургалтын талбай болон хичээлийн танхим, лаборатори, кабинетийн нэг суудалд ноогдох талбай нь стандартад тохирсон, суралцах орчны шаардлагыг бүрэн хангасан байна.
  • Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй мэргэжлийн магистрын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон доорх лабораториудтай байна. Үүнд:
  1.   Магадлан итгэмжлэгдсэн биохимийн лаборатори
  2.   Ерөнхий ба аналитик химийн лаборатори
  3.   Органик химийн лаборатори
  4.   Физик электроникийн лаборатори
  5.   Микробиологийн лаборатори
  6.   Хүнсний технологийн лаборатори
  7.   Мах, сүү боловсруулах үйлдвэр
  8.   Талх, нарийн боов үйлдвэрлэлийн дадлагын газар
  • Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй мэргэжлээр магистрын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл нэг бүрд агуулгаараа нийцэх мэдээллийн эх сурвалж, ном сурах бичгийг хүрэлцэхүйц хэмжээгээр бүрдүүлсэн.

ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР;

Хувь хүн болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил

  • Байгаль, нийгэм, хүний хоорондын харьцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа ашиглах
  • Амьд болон амьгүй байгаль үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх, шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх
  • Иргэний ардчилсан ёсны суурийг бүрдүүлэгч үнэт зүйлсийг мэддэг, бусад үндэстэн, бүс нутаг, өөрийн улс орны түүх соёлын өвийг олон ургальч агуулгаар ойлгох, тайлбарлах, баяжуулах чадвартай, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх
  • Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих, зорилтуудыг тодорхойлох чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг байх

Хүмүүстэй харилцах ур чадвар

  • Хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, удирдлагын оновчтой шийдвэр гаргах, бусдын өмнө хариуцлага хүлээх
  • Гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах
  • Харилцааны болон ёс суртахууны өндөр соёлтой, багаар хоршин ажиллах, шинжлэх ухааны хөгжил, нийгмийн хурдацтай өөрчлөлтийн нөхцөлд өөрийн боломжиндоо дүгнэлт хийх
  • Мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг бүтээх, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах

Мэргэжлийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, чадамж

  • Хүнсний түүхий эдийн найрлага, шинж чанар, тэдгээрийг боловсруулах сонгомол ба дэвшилтэт арга ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, тэдгээрийн ашиглалт, үйлчилгээ
  • Хүнсний үйлдвэрийн салбарын бизнесийг удирдахуйн ухаан, менежментийн үндсэн ойлголтууд, салбарын удирдлага зохион байгуулалт
  • Хүнсний үйлдвэрлэлийн бүтэц, зохион байгуулалтын онцлог, эрүүл ахуй аюулгүй байдал, инженерийн төлөвлөлтийн талаар онолын үндэс, онцлог
  • Хүнсний үйлдвэрлэлийн түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний химийн найрлага, шинж чанарыг тодорхойлох, зориулалтаар нь ашиглах
  • Хүнсний түүхий эд боловсруулах технологи ажиллагааг удирдан явуулах, технологийн горим сонгох, үйл явцад дүн шинжилгээ хийх, үйлдвэрлэлийн болон технологийн шатлал, дамжлагад зохион байгуулалтын шийдэл гаргах
  • Үйлдвэрлэлийг хөтлөн явуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах чадвартай байх
  • Технологийн үйл явцыг хянах, чанарын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай байх
  • Технологийн туршилт явуулах, шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрийн зураг төсөл боловсруулах чадвартай байх

Их уншсан