1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Магистрын хөтөлбөр

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи

ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

ХӨТӨЛБӨРИЙН НЭР, ИНДЕКС; Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи /E07210105/

ХӨТӨЛБӨРИЙГ ХАРИУЦАХ НЭГЖ; Хүнсний технологийн тэнхим 

СУРАЛЦАХ ХУГАЦАА; 1.5жил

СУДЛАХ БАГЦ ЦАГ; 36-аас доошгүй багц цаг

ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА; Технологийн дээд сургуулийн “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу бакалаврын боловсролтой иргэдийг элсүүлнэ.

ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ; Монгол улсын “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай” хууль, боловсролын болон салбарын асуудал эрхэлсэн төр, захиргааны төв байгууллагуудаас гаргасан тогтоол, шийдвэр, ТДС-ийн дүрэм, журмаар “Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй” мэргэжлийн магистрын зэргийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг зохицуулна.

ХӨТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙЛОЛТ; тухайн хөтөлбөрөөр суралцагчдад эзэмшүүлэх дээд боловсролын ахисан түвшний шинжлэх ухааны онолын мэдлэг болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн түвшинд ажиллах, төлөвшсөн бие хүний мэдлэг, чадвар хандлагын жагсаалт бүхий сургалтын үргэлжлэх хугацаа, үнэлгээ, сургалтын арга зүй болон орчны шаардлагыг багтаасан баримт бичиг.

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ; Хүний эрүүл мэндийн хэвийн үйл ажиллагааг хангаж, бодисын солилцоог тэтгэн дэмжих хоол үйлдвэрлэлийн технологид тулгуурлан, Монгол үндэсний болон дэлхий улс үндэстний хоол ундаа үйлдвэрлэх, тэдгээрээр үйлчлэх технологийн арга ажиллагааг эзэмшсэн мэргэжилтний эрэлт хэрэгцээг хангахад хөтөлбөрийн үндэслэл оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ; Хоол үйлдвэрлэлийн түүхий эд бүтээгдэхүүний бүтэц, найрлага, шинж чанарыг судлан, хүний эрүүл мэндийн хэвийн үйл ажиллагааг хангах, тэтгэх үйлчилгээ бүхий хоол бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэдгээрээр үйлчлэх технологийг эзэмшсэн, мэдлэгээ чадвар болгон ашиглах мэргэжлийн бүтээлч сэтгэлгээтэй, магистрын зэрэгтэй мэргэжилтнийг бэлтгэхэд оршино.

СУРАЛЦАХ ОРЧИН; Сургууль нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн, сургалтын төлөвлөгөөний дагуу бүх хэлбэрийн хичээлийг явуулах бүрэн боломжтой барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй.

  • Нэг оюутанд ноогдох сургалтын талбай болон хичээлийн танхим, лаборатори, кабинетийн нэг суудалд ноогдох талбай нь стандартад тохирсон, суралцах орчны шаардлагыг бүрэн хангасан.  
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлээр магистрын боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон доорх лабораториудтай. Үүнд:
  • Магадлан итгэмжлэгдсэн биохимийн лаборатори
  • Ерөнхий ба аналитик химийн лаборатори
  • Органик химийн лаборатори
  • Физик электроникийн лаборатори
  • Микробиологийн лаборатори
  • Хүнсний технологийн лаборатори
  • Мах, сүү боловсруулах үйлдвэр
  • Талх, нарийн боов үйлдвэрлэлийн дадлагын газар
  • Хоол үйлдвэрлэлийн дадлагын газар
  • Хоол үйлчилгээний дадлагын газар
  • Хоолны газар
  • Хүнсний үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр магистрын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл нэг бүрд агуулгаараа нийцэх мэдээллийн эх сурвалж, ном сурах бичгийг хүрэлцэхүйц хэмжээгээр бүрдүүлсэн.

ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР

Хувь хүн болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил

  • Байгаль, нийгэм, хүний хоорондын харьцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа ашиглах
  • Амьд болон амьгүй байгаль үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх, шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх
  • Иргэний ардчилсан ёсны суурийг бүрдүүлэгч үнэт зүйлсийг мэддэг, бусад үндэстэн, бүс нутаг, өөрийн улс орны түүх соёлын өвийг олон ургальч агуулгаар ойлгох, тайлбарлах, баяжуулах чадвартай, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх
  • Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих, зорилтуудыг тодорхойлох чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг байх

Хүмүүстэй харилцах ур чадвар

  • Хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, удирдлагын оновчтой шийдвэр гаргах, бусдын өмнө хариуцлага хүлээх
  • Гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах
  • Харилцааны болон ёс суртахууны өндөр соёлтой, багаар хоршин ажиллах, шинжлэх ухааны хөгжил, нийгмийн хурдацтай өөрчлөлтийн нөхцөлд өөрийн боломжиндоо дүгнэлт хийх
  • Мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг бүтээх, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах

Мэргэжлийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, чадамж

  • Хоол үйлдвэрлэлд хэрэглэгдэх түүхий эдийн найрлага, шинж чанар, тэдгээрийг боловсруулах сонгомол ба дэвшилтэт арга ажиллагаа
  • Хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ажиллах зарчим, тэдгээрийн ашиглалт, үйлчилгээ
  • Хоол үйлдвэрлэлийн салбарын бизнесийг удирдахуйн ухаан, менежментийн үндсэн ойлголтууд, салбарын удирдлага зохион байгуулалт
  • Хоол үйлдвэрлэлийн бүтэц, зохион байгуулалтын онцлог, эрүүл ахуй аюулгүй байдал, инженерийн төлөвлөлтийн талаар онолын үндэс, онцлог
  • Хоол үйлдвэрлэлийн түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний химийн найрлага, шинж чанарыг тодорхойлох, зориулалтаар нь ашиглах
  • Хоолны түүхий эд боловсруулах технологи ажиллагааг удирдан явуулах, технологийн горим сонгох, үйл явцад дүн шинжилгээ хийх, үйлдвэрлэлийн болон технологийн шатлал, дамжлагад зохион байгуулалтын шийдэл гаргах
  • Технологийн туршилт явуулах, шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрийн зураг төсөл боловсруулах чадвартай байх.

 

Их уншсан