1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Оюутан суралцагчид

“СИОН” илтгэх урлаг, мэтгэлцээний клуб байгуулав.

Технологийн дээд сургуулийн ХТИ-3а ангийн оюутан М.Мөнхсайханы санаачилгаар оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюутнуудын хэл ярианы чадамжийг дээшлүүлэх зорилгоор илтгэх чадвар, мэтгэлцээний клубыг байгуулан ажиллаж байна.

Клубын нээлтийн ажиллагаа 2015 оны 3-р сарын 9-нд болж,   “Шударга ёс” нэгдсэн үндэсний оюутны холбооны ерөнхийлөгч Н.Нямдаваа, “Шихихутаг” ХЗДС-ийн дэргэдэх “Гэрэгэ клуб”-ийн нарийн бичгийн дарга Н.Мөнхцэцэг нар болон Залуучуудын холбооны дэргэдэх “Эврика” төв,   “Амар хөрөнгө оруулалт” ХХК-ний төлөөлөгчид оролцов.

“СИОН” илтгэл мэтгэлцээний клубын хамт олон

Клубын тэргүүн болон гишүүд:

СИОН клубын тэргүүн: М.Чинзориг

Зохион байгуулагч:      М.Мөнхсайхан

Үндсэн гишүүд:           Г.Жавхлан

                                      Б.Батмөнх

                                      Ч.Баттулга

                                      Б.Алтан-Од

                                      О.Лхагвадулам

                                      Б.Алтанбагана

                                     Х.Дуламжав

                                      Н.Хуншагай

                                      Г.Дамдинбазар

2015 оны 3-р сард тус клубээс явуулсан үйл ажиллагаа

• Уран илтгэгч Д. Хүрэлбаатар 2015 оны 3-р сарын 11-25-ны хооронд 14 хоногийн илтгэх урлагийн сургалтыг үнэ төлбөргүйгээр явуулж, сургалтад нийт 26 оюутан хамрагдсан.
• 3-р сарын 26-нд “Сургууль таньдаа баярлалаа” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр уран илтгэгч Д.Хүрэлбаатар илтгэл тавьж, сургууль болон багш нартаа зориулан 4 оюутан илтгэл тавилаа.

Мөн сургалтад суусан болон клубын гишүүддээ батламж гардуулах ажиллагаа болов. Батламжийг Хүнсний Технологийн Тэнхимийн эрхлэгч доктор Я.Баярхүү, сургалтын менежер М. Мөнхцэцэг нар гардуулав.

Өдөрлөгийн үеэр оюутнуудын дунд хөгжөөнт тэмцээн явуулж, ялагчаар ХМА-3А ангийн оюутан Н.Ангараг, ХҮҮТ 2б-ангийн оюутан А.Алтантүлхүүр нар шалгарсан.

 

Их уншсан