2015-2016 оны хичээлийн жилийн 2-р хагаст “Микробиологи (FT 206)” хичээлээр онол-практикийн тэмцээн зохион байгуулагдав. Тус тэмцээн нь хүнсний инженерчилэл мэргэжлээр суралцаж буй оюутнуудын “Микробиологи” хичээлээр эзэмшсэн мэдлэгээ практикт хэрэглэх түвшин, багаж тоног төхөөрөмжтэй ажиллах чадвар дадал, анги хамт олны нийтэч, бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх, тэдний бие дааж ажиллах чадварыг сайжруулах зорилгоор зохиогдосон болно. Тэмцээн 2016 оны 06 сарын 12-ны 15 цагаас 112 зааланд болсон бөгөөд ХИ 2а, ХИ 2б ангийн тус бүр 7 оюутан бүхий баг оролцов.
Ур чадварын тэмцээнд оюутнууд оногдосон шинжилгээг биечлэн хийж гүйцэтгэсэн. Жишээ нь: тэжээлт орчин найруулах, тэжээлт орчинд ургасан өсгөвөрийг тайлбарлах, микроскопоор харж бичил биетний хэлбэр зүйг судлах, бичил биетний эсийг будах, тоолох гэх мэт даалгавар гүйцэтгэв. Харин баг бүрийн нэг оюутан бичил биетний нэр хэлж алхах бөгөөд хэн олон бичил биетэн нэрлэсэн нь илүү оноо авах байдлаар дүгнэгдэв. Асуулт хариултын тэмцээн зөвхөн лекцийн хичээлийн агуулгаар явагдаж хариулж чадаагүй оюутан хасагдах байдлаар дүгнэгдэв.
Шүүгчдийн нийлбэр оноогоор: ХИ 2а ангийн “Дархлаа” баг тэргүүллээ.