1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Оюутан суралцагчид

“МОНГОЛ БАХАРХАЛ” өдөрлөгийн тайлан

2004 оноос Улс тунхагласан өдөр буюу 11 сарын 26-ыг угтан “Монгол Ёс заншлаа сурталчлах” өдөрлөгийг зохион байгуулж эхэлсэн. Тус өдөрлөгөөр оюутнуудын дунд монголын түүх соёл ёс заншилтай холбоотой асуулт, хариултын тэмцээн, жүжигчилсэн тоглолт, үндэсний шилдэг дээлтэй оролцогч зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байсан.

Тус өдөрлөгийг 2012 оноос Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ийг монгол улс даяар ёс заншлаа сурталчлах, бахархах өдөр болгон тэмдэглэх болсонтой холбогдуулан “Монгол бахархал өдөрлөг” нэртэйгээр зохион байгуулж эхэлсэн.

2018 оны 11 сарын 7-нд Чингис хааны мэндэлсний 856 жилийн ойн өдрийг угтан ТДС-ийн Ерөнхий эрдмийн тэнхим, ХТПК-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхим хамтран “Монгол  бахархал” өдөрлөгийг  зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр багш, оюутан сурагчдын дунд дараах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа Үүнд:

  •  Дээлтэй монгол арга хэмжээ
  •  АХА тэмцээн
  •  Монгол бичгээр “Хэн сайхан бичих вэ?” цэвэр бичигтэн шалгаруулах уралдаан
  •  Эсээ бичлэгийн уралдаан
  •  Монголын уламжлалт тоглоом, наадгайгаар тоглох сурталчлах гэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулсан.

Тус үйл ажиллагааны хүрээнд явагдсан уралдаан, тэмцээнд ТДС-ийн дараах анги хамт олон, оюутнууд тэргүүн байруудыг эзэлсэн байна.

“Дээлтэй  монгол” арга  хэмжээ

Анги хамт олноороо үндэсний хувцас, дээлээрээ гоёж оролцсон байдлаараа:

1-р байранд ХИ 1б анги

2-р байранд ХИ 2б ангиуд шалгарсан байна.

АХА тэмцээнд:

ХИ 1б ангийн оюутан Э.Даваацэцэг тэргүүллээ.

Эсээ бичлэгийн уралдаанд:

1-р байранд ХИ 1а ангийн оюутан Ч.Төрболд

2-р байранд ХИ 1а ангийн оюутан А.Гантогтох

Хичээнгүй бичгийн уралдаанд:

1-р байранд ХИ 1а ангийн оюутан А.Гантогтох

2-р байранд ХИ 1а ангийн оюутан Б.Чулуундөш нар тус, тус шалгарлаа.

Тус үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцсон багш, оюутнуудынхаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 

 

Мэдээг бэлтгэсэн: М.Бямбажаргал

Их уншсан