Энэхүү мэтгэлцээний клубын зорилго нь нийгмийн үзэгдэлд өөрийн үнэлэлтээ өгч, байр суурь санал дүгнэлтээ чөлөөтэй илэрхийлж чаддаг оюутныг төлөвшүүлэх юм.
Суралцагчдыг хөгжүүлэх боловсруулах зорилгыг гол болгож клуб нь ярилцлагын арга дээр тулгуурлан хоорондоо харилцан ярилцах, санал солилцох байдлаар хичээлийн агуулгыг оюутан, багш хамтран гаргах байдлаар сургалтыг зохион байгуулсан. Тус клуб нь ТДС, ХТПК-ийн нийт 20 орчим оюутан, сурагчид гишүүнээр элсэж үйл ажиллагаагаа явуулж байна.
2018 оны 11 сарын 23-28-ны хооронд клубийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг хийж шинэ гишүүдийг элсүүлсэн.
Клубээс 12 сарын 28-наас 12 сарын 3-ны хооронд “Хэн сайн эшлэл зохиох вэ?” уралдааныг амжилттай явуулсан.
12 сарын 6-нд клубийн гишүүд өөрсдийгөө танилцуулах 1 минутын илтгэл тавьж бичлэг хийж, бичлэгийг нь тухайн оюутнуудад үзүүлж өөрсдийн алдаа дутагдал зэргийг сайжруулах ажлуудыг хийлээ.
12 сарын 12-нд өөрийгөө танилцуулахдаа урьд нь яриагүй талаас нь ярих дасгал ажлыг хийж ярих чадвартаа дүгнэлт хийлээ.
12 сарын 13-ны сургалтаар тус клубийн тэргүүнээр ажиллаж байсан 2018 оны төгсөгч Б.Батмөнхийг урьж оюутнуудад хэрхэн илтгэл тавих талаар зөвлөгөө, лекц уншсан. Мөн тус өдөр оюутнууд гэрт өгөгдсөн даалгаврын дагуу тус бүр илтгэлээ тавьж клубийн гишүүд 2 багт хуваагдаж тухайн оюутныг илтгэлтэй холбоотой давуу, сул тал дээр нь зөвлөж ажилласан байна.
Улмаар дараагийн улиралд МУИС-ийн BEST мэтгэлцээний клубтэй хамтарч хийх ажлуудыг клубийн гишүүн н.Ариун-эрдэнэ хийхээр болсон.
2-р улиралд клубийн үйл ажиллагааны хүрээнд “Уран илтгэгч” тэмцээн, мэтгэлцээний ур чадвар сайжруулах сургалт хийх тухай ярилцаж клубийн хаалтын үйл ажиллагааг хийсэн.
Мэдээг бэлтгэсэн: М.Бямбажаргал