Хүнсний технологийн тэнхим, Инженерийн тэнхим хамтран 2022 оны 09 сарын 14 нд “Хоол хүнс эрүүл мэнд” сэдвээр чиглүүлэх лекцийг ХҮҮТ-1б, ХЗШТС-1б, 2б, ХЧАБ-ийн мэргэжлийн оюутнуудад уншуулах ажлыг зохион байгууллаа.
АУ-ны доктор, профессор хүний их эмч Үржингийн Байгалмаа (Ph.D) нь хүний зан төлвийн байдал болоод уламжлалт анагаах ухаан, хооллолтын зохицол ба үл нийцэл, үүнээс үүдэлтэй халдварын бус өвчлөлийн өнөөгийн байдал сэдвээр оюутан залууст лекц уншлаа.
Үржингийн Байгалмаа (Ph.D) эмч нь өөрийн бичсэн номын дээжийг сургуулийн номын санд дурсгав. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.