1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Оюутан суралцагчид

ОЮУТНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийнхүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэгт уралдаан зарлаж байна.

Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.

Төслийн чиглэл:

  • нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;
  • оюутны суралцах орчныг сайжруулах;
  • оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
  • дотуур байрны орчныг сайжруулах;
  • оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах;
  • дотоодын оюутан солилцоог дэмжих;
  • хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
  • хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах

Хэрэгжүүлэх хугацаа: 12 сар хүртэл

Тэтгэлгийн хэмжээ: 3 сая төгрөг хүртэл

Төслийн баг:

Бакалаврын хөтөлбөрт хамрагдаж буй 3-аас доошгүй оюутнаас бүрдсэн багажиллана.

Сонгон шалгаруулалт:

Нэг дүгээр шат: Тухайн дээд боловсролын сургалтын байгууллага сонгон шалгаруулна.

Хоёр дугаар шат: БСШУЯ-аас томилсон Олон талын төлөөлөл бүхий хороо сонгон шалгаруулна.

Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, маягтыг

http://www.meds.gov.mn

http://www.herp.mn

вэб хуудаснаас танилцана уу.

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Их уншсан