Монголын ард түмний түүхэнд тэмдэглэлт ой, дурсгалт өдрүүд цөөнгүй билээ. Эдүгээгээс 105 жилийн тэртээ 1911 оны 12 сарын 29-нд Монголын эх орончид төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь Монголын түүхнээ онцгой тэмдэглэлт үйл явдал болсон билээ.
Энэхүү хувьсгалын 105 жилийн ойд зориулж Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Т.Мөнхбаатар, Ерөнхий эрдмийн тэнхимийн багш М.Бямбажаргал нар хамтран оюутнуудад лекц уншлаа.
Тус лекцээр 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын урьдач нөхцөл, хувьсгалын гол төлөөлөгчид, хувьсгалын өрнөл үйл явц, тусгаар тогтнол, эрх чөлөөны ач холбогдолыг оюутнуудад танилцуулсан сурталчилсан үйл ажиллагаа боллоо.