1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Оюутан суралцагчид

“ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ”ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-2016 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй 1-р курсын оюутнуудын дунд зохион байгуулсан танилцах өдөрлөг нь 10-р сарын 15-ны өдөр 10:00 цагт ТДС-ийн урд талбайд 50 оюутан, 4 багш, оюутны холбооны 3 гишүүдийнхамтаар “Хар усан тохой” руу аяллаар явсан.

 

 

Оюутнууд “Хар усан тохой”-д байрлажАлиа бамбар, Лидер, Хар усан тохойн зэрлэгүүд, Бэрс, Тэмүүлэл гэх таван багт хуваагдан хоорондоо мэндчилгээ, үзэсгэлэн гоо, буухиа тэмцээн, олс таталтын тэмцээнээр хурд хүч аваалж самбаагаа сорин эрүүл, цэвэр агаарыг мэдэрцгээв.

Нийлбэр дүнгээр 1-р байранд Алиа бамбар, 2-р байранд Лидер багууд тус тус шалгарав.

 

Танилцах өдөрлөгт идэвхи, санаачлагатай оролцсон оюутнуудадаа сурлагын өндөр амжилт хүсье.

 

Эх сурвалж: ОХ-ны нарийн бичиг О.Лхагвадулам

Их уншсан