1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Байгалийн ухааны тэнхимийн багш нарын сургалтын иж бүрэн хэрэглэгдэхүүн болон суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.

Тус бүтээлийн үзэсгэлэн 2016.12.21-ны өдөр явагдсан бөгөөд 5 хичээлийн иж бүрэн хэрэглэгдэхүүн 2 хичээл тус бүр дээр суралцагчдын хийсэн бүтээлүүдээр бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.

Үүнд: Математикийн хичээлээр - “Функцийн уламжлал ”  20 цагийн бүлэг сэдвийн хүрээнд иж бүрэн хэрэглэгдэхүүн бэлтгэсэн.

  • Функцийн  уламжлал, уламжлал олох дүрмүүд /2 цаг/
  • Давхар ба зэрэгт функцийн уламжлал /2 цаг/
  • Уламжлалыг ойролцоо тоололд хэрэглэх /2 цаг/
  • Функц шинжлэх схем /2 цаг/
  • Функцийн өсөх буурах зайлшгүй нөхцөл /2 цаг/
  • Функцийн экстремум /2 цаг/
  • Функцийн хамгийн их ба бага утга /2 цаг/
  • Муруй шүргэгч /2 цаг/

Дээрх сэдвүүдийн иж бүрэн  конспект-8, хичээлд хэрэглэгдэх тарааж өгөх материал-120 , бүлэг сэдвийн шалгалтын материал-35,  суралцагчидаар бие даан бодуулах бодлого дасгал-4 сэдвээр 240 бодлого, онолын материал-4-ыг бэлтгэсэн. Мэдээлэл зүйн багш Төмөрчөдөртэй хамтран энэ бүлэг сэдвийн цахим хичээл бэлтгэн  бүтээлийн үзэсгэлэнд оролцлоо. 

 

 

Химийн хичээлээр - “Нүүрсустөрөгчид” 12 цагийн бүлэг сэдвийн хүрээнд иж бүрэн хэрэглэгдэхүүн бэлтгэсэн. 

  • Ханасан нүүрсустөрөгч – Алкан /4 цаг/
  • Ханаагүй нүүрсустөрөгч – Алкен /4 цаг/
  • Ханаагүй нүүрсустөрөгч – Алкин, Алкадиен /4 цаг/
  • Тус бүлэг сэдвийн цахим хичээлийг Б.Анхбаяр багштай хамтран хийж бэлтгэсэн.
  • Тус 3 сэдвийн ээлжит хичээлийн хөтөлбөр
  • Сэдэв тус бүрийн талаарх онолын материал
  • Сэдвийн  тус бүрийн хүрээнд танин мэдэхүйн 6 түвшний тус бүр 10 нийт 60 тест – 150ш
  • 6 түвшний тус бүр 5 нийт 30 бие дааж гүйцэтгэх даалгавар  буюу тараах материал –210ш      
  • Шинж чанарыг илэрхийлсэн 20 видео бичлэг  
  • 6 өөр төрлийн жишээ бодлого бодох аргачлал
  • Бүлэг сэдвийн шалгалтын материал – 35ш
  • 3 пресентейшн хичээлийг бэлтгэсэн

“Бүс нутгийн ангилал” 12 цагийн бүлэг сэдвийн хүрээнд иж бүрэн хэрэглэгдэхүүн бэлтгэсэн.

  • Бүс нутгийн ангилал /2 цаг/
  • Дэлхийн бүс нутгууд /2 цаг/
  • Улс орны засаглалын ялгаа /2 цаг/
  • Дэлхийн улс төрийн зургийн өөрчлөлт /2 цаг/
  • Хөгжлийн ялгаа /2 цаг/
  • Хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс /2 цаг/
  •  Тус 6 сэдвийн ээлжит хичээлийн хөтөлбөр
  • Сэдэв тус бүрийн талаарх онолын материал
  • Бие дааж гүйцэтгэх даалгавар  буюу тараах материал – 120ш    
  • Бүлэг сэдвийн шалгалтын материал – 35ш

Газарзүй хичээлийн “Бодит үзүүлэн” үзэсгэлэн

  Суралцагчдын онолын мэдлэгийг бататгах, бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх, урамшуулан дэмжих, хичээлийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ХТПК-ийн бүх 1-р ангийн суралцагчдын дунд газарзүйн хичээлийн “Бүтээлийн үзэсгэлэн” болж өндөрлөлөө. Бүтээлийн үзэсгэлэнд ХТПК-ийн 9-н 1-р ангийн 80 гаруй бүтээл, 20 гаруй бяцхан ном, 50 орчим бүтээлийн сан/хавтас/ бүтээлд тавигдсан. Мөн 1-р улирлын туршид газарзүйн дэвтэрээ эмх цэгцтэй хөтөлсөн суралцагчдыг шалгаруулж  нийт-15ш дэвтэр үзэсгэлэнд тавигдсан.

Физикийн хичээлийн “Залуу зохион бүтээгч” уралдаан

 ХТПК-ийн 1-р ангийн суралцагчдын онолын мэдлэгийг бататгах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор Физикийн хичээлээр бодит үзүүлэнгийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж гаргав. Үзэсгэлэнд физикийн хичээлээр нийт 9 ангийн 30-аад ширхэг бүтээл тавигдлаа.

 

 

Их уншсан