Хурлын зорилго: Судлаач оюутнуудын хүнс, хоол, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийгдсэн судалгааны ажлын үр дүнг нийтэд таниулах, дэмжин дэлгэрүүлэхэд хурлын зорилго оршино.
Хугацаа: “Хүнсний технологи, чанар, аюулгүй байдал” оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14.00 цагт Технологийн дээд сургуулийн “Б” байрны YI давхарт 604 тоот өрөөнд болно.
Хамрах хүрээ: Хүнс, хоол, хөдөө аж ахуйн салбарын их, дээд сургуулийн оюутан, магистрантууд оролцоно.
Илтгэл, өгүүлэл хүлээн авах хугацаа: Өгүүллийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны 17.00 цаг хүртэл, илтгэлийг 2021 оны 12 дугаар сарын 05-ны 17.00 цаг хүртэл nagaaranz@yahoo.com хаягаар илгээнэ үү. Хүлээн авсан бүх өгүүллийг Технологийн дээд сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэнэ. Эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлэх үнэ 28000 төгрөг. Харилцах утас: 99634926, 88782939
Өгүүлэлд тавигдах шаардлага:
Шалгаруулалт: Өгүүллийг урьдчилан хүлээн авч шалгаруулах бөгөөд шалгарсан бүтээлийг хуралд илтгэл хэлбэрээр оролцуулна. Шалгаруулалтанд судалгааны дэвшүүлсэн санаа, ажлын шинэлэг тал, практик ач холбогдол зэргийг харгалзана.
Хүнсний технологийн тэнхим