1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Сургалтын Менежер Л.Болор-Эрдэнийн “ХӨГЖИЛ ДЭВШИЛД ТЭМҮҮЛСЭН ХАГАС ЗУУН ЖИЛ” ярилцлага нийтлэгдлээ.

 -Технологийн дээд сургуулийн 50 жилийн ой удахгүй болох гэж байна. Сургууль байгуулагдсан түүхээс сонирхвол?

-1965 онд Хүнсний үйлдвэрийн ТМС нэртэй байгуулагдаж мах, сүү, талх чихэр, нарийн боов, гурил, засварчин 5 мэргэжлээр 250 сурагч элслүүлж сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.  Сургуулийн анхны захирлаар Ц. Пүрэвжав, дараа нь Ц. Найдансүрэн, Л. Базар, Д. Амар, Д. Базарбямба, 1997 оноос хойш өнөөг хүртэл МУ-ын гавъяат багш, профессор Б.Барамсай ерөнхий захирлаар ажиллаж байна. Мэргэжилтэй ажилтан, бакалавр, магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх сургалтыг явуулж Хүнсний технологийн коллеж, Технологийн дээд сургууль болтлоо өргөжин хөгжиж байна. Сургуульдаа ажиллаж, сурч байсан нийт багш нар, ажилтнууд, оюутан залуус, төгсөгчид, одоо суралцаж буй суралцагчиддаа  удахгүй тэмдэглэх 50 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

-Тавин жилийн хугацаанд гаргасан амжилт ололт гэвэл зөндөө л байгаа байх тэр дундаас онцолбол?

- Түүхэн хөгжлийнхөө 50 жилийн хугацаанд манай хамт олон хийж бүтээсэн зүйл, үзүүлсэн амжилт арвинтай. Бид хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, техникийн чиглэлээр 20 орчим мянган мэргэжилтэй ажилтан, 2000 орчим дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсэн юм.

            Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг ханган биелүүлж Монгол улсад 2 удаа магадлан итгэмжлэгдсэнээс гадна мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хувьд Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд магадлан итгэмжлэгдэж мөнгө, хүрэл медаль хүртсэн.

            Хүнсний инженерчлэл буюу хүнс үйлдвэрлэлийн технологи, хоол үйлдвэрлэл-үйлчилгээний технологи, хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуйн мэргэжлийн сургалтыг магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж байна.

-Танай сургуулийн бусдаас ялгагдах онцлог давуу тал юу вэ? Судалгаа, эрдэм шинжилгээний ажилд их анхаардаг юм шиг санагдсан?

Мэргэжилтэй ажилтан, бакалавр, магистрын зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэхдээ сургалтын шатлалыг хэрэгжүүлдэг онцлогтой. Дээд боловсрол эзэмшүүлэх сургалтыг явуулахдаа зөв төлөвшил хандлагатай, ажил эрхлэх чадвар бүхий мэдлэгтэй төгсөгч бэлтгэн гаргахад голлон анхаарч байна. Багшлах бүрэлдэхүүний 9.5 хувь нь МУ-ын зөвлөх инженер, 24% нь доктор зэрэгтэй.

Сургуулийн хэмжээнд физик, цахилгаан, электроник, хий ба шингэн, механик, процесс аппарат, хими, микробиологи, түүхий эд судлал, технологийн 20 гаруй лаборатори, талх-нарийн боов, сүү, мах боловсруулах орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон  үйлдвэр, дадлагын газруудад оюутнууд ур чадвар эзэмших, дадлагажих боломжтой. Багш, оюутнуудыг судалгаа шинжилгээний ажил эрхлэх нөхцөл бололцоогоор хангахад түлхүү анхаарч байна. Тухайлбал 2015 онд хүнсний түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнд физик-хими, биохими, микробиологийн төрөл бүрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох боломж бүхий орчин үеийн судалгаа шинжилгээний лаборатори шинээр байгуулсан.   

Манай сургуулийн эрдэмтэн багш нар судалгаа шинжилгээний ажил эрхлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр нийгмийн түншүүдтэй хамтран сургуулийн гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн  идэвхи санаачлагатай ажилладаг. Шинжлэх ухаан технологи, инноваци, сургалт, техник хамтын ажиллагааны дараах төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

  • “Махны ариун цэвэр, боловсруулах технологийг сайжруулах” төсөл
  •  “Ажил олгогч ба сургалтын байгууллагын хамтын ажиллагааг дэмжих” өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр /Монголын Мянганы сорилтын сан/
  • “Бага насны хүүхдийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт, судалгаа” гэрээт ажил
  • “Эмчилгээний өндөр идэвхитэй бифидобактерийн омгийг ялгах, тэдгээрийг пробиотик бэлдмэл, хөрөнгөнд хэрэглэх боломжийн судалгаа” ШУТ-ийн төсөл
  • “Зохицуулах үйлчлэлтэй сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг үйлдвэр” инновацийн төсөл  
  • “Монгол улсад амьтны гаралтай бүтээгдэхүүний технологи, эрүүл ахуйн хяналтын системийг сайжруулах” БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгт төсөл

-Төгсөгчид ажлын байраар хэр хангагддаг вэ?

Тус сургууль АПУ, Талх чихэр, Мах маркет, Атар-Өргөө, Жүр Үр, Бамбууш, Blue Sky, Баянгол, Кемпински, Хангай милс зэрэг 80 гаруй компани, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, суралцагчдыг дадлагажуулах, багш инженер солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, байгууллагын захиалгаар мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтыг явуулах зэргээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна.

Ихэнх суралцагчид үйлдвэр, аж ахуйн нэгж дээр дадлагажиж явцдаа мэргэжлийн ур чадвар эзэмшихээс гадна тухайн байгууллагын соёлтой танилцан, хамт олонтой дасан зохицож төгсөөд ажиллах ажлын байраар хангагддаг.   

Сургуулийн зүгээс төгсөгчдийнхөө мэргэжлийн ур чадвар, боловсролд байнга анхаарч мэргэжлийн зэрэг ахиулах, мэргэшүүлэх, давтан сургах, дараагийн шатны сургалтанд хамруулах ажлуудыг зохион байгуулдаг.  

- Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Сонирхуулах зүйл юу байна?

Сургуулийнхаа хөгжил дэвшлийн 50 жилийн ойг тэмдэглэх ажлууд хийгдэж байна. Тэмдэглэлт ойдоо зориулж орчин үеийн сургалтын орчны шаардлагад нийцсэн хичээлийн шинэ байрыг манай хамт олон ашиглалтанд оруулж байна. Мөн сүүний мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн салбарт Энэтхэг улсын Гужарат мужийн сүүний маркетингийн холбоотой хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.

Энэ хичээлийн жилд Барилгын инженер, Цахилгааны инженер мэргэжлээр шинээр элсэлт авсан. Үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа хүмүүст боловсролоо дээшлүүлэх, дахин мэргэжил эзэмших боломж олгох зорилгоор барилга, цахилгаан, механик болон хөргөлтийн системийн инженер, зочид буудал зоогийн газрын удирдлага мэргэжлүүдээр орой болон эчнээ сургалтандаа нэмэлт элсэлт авч байна.   

Технологийн дээд сургуулийн 50 жилийн ой тохиож байгаа энэ мөчид сургуулийн  онцлогийн талаар сургалтын менежер Л.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

Их уншсан