“Design of Art” тэмцээн нь 2015.12.17 – ны өдрийн 10:00 цагт Б-307 тоот компьютерийн лабораторид мэргэжлийн 2, 3-р ангийн суралцагчдын дунд амжилттай зохиогдлоо. Тус тэмцээн нь хэвлэлийн дизайнч мэргэжлийн аварга суралцагч тодруулах, хэвлэлийн дизайнч мэргэжлийг сурталчлах, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэргэжлээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор зохион байгууллагдсан бөгөөд уг тэмцээнд ХД 2-р ангиас 7, ХД-3-р ангиас 15, нийт 22 суралцагч оролцлоо.
Тэмцээн нь :
Тэмцээний үйл явцаас дурдвал:
Нийт суралцагчдын даалгаврыг гүйцэтгэх хурд, чадвар харилцан адилгүй байсан бөгөөд 2-р ангийн суралцагчдаас өмнөх хичээлийн жилийн мэргэжлийн хичээлийн дүнгийн оноогоор сонгон шалгаруулж 7 суралцагчийг оруулсан бөгөөд нийт суралцагчид идэвхитэй оролцлоо. Тэмцээнийг нээж ХТПТК-н сургалтын албаны дарга С.Оюунсүрэн тэмцээний эхэнд суралцагчдад хандаж амжилттай оролцохыг хүслээ. Мэдээлэл технологийн багш Г.Долгоржав нийт оролцож байгаа суралцагчдад тэмцээний явц, дүгнэх журам, даалгавар гүйцэтгэхдээ анхаарах зүйл зэргийн талаар зөвлөгөө өглөө. Мэдээлэл технологийн багш нар тэмцээнд оролцож буй суралцагчдад хяналт тавьж ажиллаа. Тэмцээний төгсгөлд нийт суралцагчдыг ангиас гаргаж шүүгчид даалгавар гүйцэтгэсэн суралцагч тус бүрийг дуудаж гүйцэтгэлийг шалгалаа. Шүүгчээр БУТ-н эрхлэгч: Д.Гармааханд, МТ-н багш Г.Долгоржав, С.Эрдэнэбал нар ажиллаа.
Суралцагчдыг даалгаварын гүйцэтгэлээс хамаарч 0-5 оноогоор дүгнэсэн бөгөөд шүүгчдийн онооны дунджаар ХД-3а ангийн суралцагч Б.Энхбаяр I байр, ХД-3а ангийн суралцагч Б.Азжаргал II байр, ХД-а ангийн суралцагч Л.Амарбат III байранд тус тус шалгарлаа. Тусгай байранд ХД-3а ангийн суралцагч Д.Ууганзаяа, ХД-3а ангийн суралцагч А.Хулан нар тусгай байранд шалгарлаа. Нийт 40 оноо авахаас эхний байранд шалгарсан суралцагчид дараах оноог авлаа.
"Design of Art” Тэмцээний днгийн дундаж
№ | Нэрс | Анги | Шүүгчдийн оноо | Дундаж оноо | ||
Д.Гармааханд | Г.Долгоржав | С.Эрдэнэбал | ||||
1 | Б.Энхбаяр | ХД-3а | 37 | 34 | 38.5 | 36.5 |
2 | Б.Азжаргал | ХД-3а | 29 | 27 | 31.5 | 29.2 |
3 | Л.Амарбат | ХД-3а | 28 | 28 | 29.5 | 28.5 |
4 | Д.Ууганзаяа | ХД-3а | 29 | 28 | 28 | 28.3 |
5 | А.Хулан | ХД-3а | 28.5 | 26 | 29 | 27.8 |
Тэмцээний явцаас:
Мэдээллийн эх сурвалж: МТ-н багш Г.Долгоржав