1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“САВ БАГЛАА БООДЛЫН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын технологи” хичээлийн хүрээнд ХИ-3А ангийн оюутнуудаар бие даалтын 3 үе шаттай даалгавар гүйцэтгүүлж, үр дүнгээр нь тайлан бичүүлж, 2017 оны 12 дугаар сарын 7-нд илтгэлийн уралдаан зохион байгуулав. Оюутнууд дараах сэдвүүдээр илтгэл тавьж оролцов. Үүнд:

  • Архи дарс пиво, ундааны савлагаа
  • Уламжлалт сав баглаа боодол
  • Нөөшилсөн бүтээгдэхүүний савлагаа
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний савлагаа
  • Хуурай бүтээгдэхүүний савлагаа
  • Чихэр жигнэмэг, шоколадны савлагаа
  • Ус, жүүсний савлагаа

 

Э.Мөнхзаяа, Б.Ариунзаяа нарын “Архи дарс пиво, ундааны савлагаа” сэдэвт илтгэл 1-р байр, Г.Пүрэвжаргалын “Сүү, сүүн бүтээгдэхүүний савлагаа” сэдэвт илтгэл 2-р байрыг тус тус эзэллээ. Эхний байр эзэлсэн оюутнуудыг оноогоор урамшуулав.

 

Багш С.Нарандэлгэр

 

Их уншсан