1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

МОНГОЛЫН РАДИОГИЙН “МИНИЙ МЭРГЭЖИЛ” НЭВТРҮҮЛЭГТ УРИГДАН ОРОЛЦЛОО

          2023-2024 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийг зохион байгуулах ажлын хүрээнд мэргэжил, сургууль, элсэлт сурталчлах зорилгоор Монголын радиогийн “Миний мэргэжил” нэвтрүүлэгт Технологийн дээд сургуулийн багш П.Байгалмаа, П.Алтанцэцэг нар оролцож, Хүнсний чанар аюулгүй байдал, Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем гэсэн хоёр хөтөлбөрийн танилцуулгыг хийлээ.

Тус танилцуулгаар ТДС-ийн түүхэн хуудас, эзэмших ур чадвар мэдлэг, төгсөгчдийн ажил эрхлэлт, ажлын байрны талбарууд болон суралцах давуу тал, элсэлчдэд тавигдах шаардлага, сургалтын хөтөлбөрт багтсан хичээлүүдийн танилцуулга, дадлагын баазын талаарх мэдээллийг өглөө.

Мөн Хүнсний чанар, аюулгүй байдал хөтөлбөрөөр суралцаж байгаа 2-р курсийн оюутан Г.Мажигжамаа оролцож, өөрийн суралцаж буй хөтөлбөр, эзэмшиж байгаа мэргэжлийнхээ талаар санал бодлоо хуваалцан оролцлоо.

Их уншсан