1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Мэргэжлийн сургуулиудын багш, суралцагчдын дунд улсын химийн XII олимпиад зохион байгуулагдлаа.

Мэргэжлийн сургуулиудын багш, суралцагчдын дунд улсын химийн XII олимпиад 2016.03.26-нд амжилттай зохион байгуулагдлаа. Багш, суралцагчдын химийн мэдлэг, ур чадварыг сорих, сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, химийн хичээлийн сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох зорилгоор мэргэжлийн сургуулиудын багш, суралцагчдын дунд тус олимпиад зохион байгуулагдлаа.

Олимпиадад Хүнс, Технологийн политехник коллеж, Техник технологийн дээд сургууль, Улаангом политехник коллеж, Үйлдвэр урлал политехник коллеж, Барилга технологийн коллеж, Дархан МСҮТ, Дархан-Өргөө МСҮТ, ШУТИС-Механик тээврийн сургуулийн МСҮТ, Дон Боско МСҮТ, Налайх МСҮТ, Барилгын политехник коллеж нийт 11 сургуулийн 19 багш, 30 суралцагч оролцсон. 

 

Химийн олимпиадын дүн мэдээ

Нийт  8 сургуулийн 19  багш оролцсон бөгөөд үүнээс:

  • 1–р байранд: ТТДС-ийн Э.Уранчимэг
  • 2–р байранд: ҮУПТК-ийн Б.Оюунтуул
  • 3–р байранд: ТДС-ийн Б.Хишигжаргал
  •                        ХТПК-ийн А.Шүрэнцэцэг

Нийт 11 сургуулийн 30 суралцагч оролцсон бөгөөд үүнээс:

  • 1–р байранд: ҮУПТК-ийн Т.Болорчимэг
  • 2–р байранд: ХТПК-ийн Ш.Оюундарь
  • 3–р байранд: Дархан МСҮТ-ийн М.Балдандорж нар тус тус байр эзлэв.

Тус олимпиадад оролцсон нийт багш, суралцагчдадаа цаашдын сурлага, ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Химийн багш Б.Цэцэгсүрэн

 

 

Их уншсан