Хагас зуун жилийн түүхтэй Хүнс технологийн политехник коллежийн 50 дахь удаагийн төгсөлтийн үнэмлэх гардуулах үйл ажиллагаа ёслол төгөлдөр явагдаж өндөрлөлөө. Үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа 2017.01.10-ны өдөр явагдсан бөгөөд нийт 11 мэргэжлийн, 16 ангийн 425 суралцагч амжилттай суралцаж төгслөө. Нийт төгсөгчдөдөө цаашдынх нь сурах их үйлс, ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Мэдээллийн эх сурвалж: Г.Батбаяр