2017 оны 2-р сарын 6-нд ХТПК-ийн Соёлын танхимд Хүнс, технологийн тэнхимийн эрхлэгчийн санаачилгаар тус тэнхимийн харъяа Техникийн боловсрол олгох сургалтын төгсөх ангийн оюутнуудад төгсөлтийн шалгалтанд хэрхэн бэлтгэж амжилттай төгсөх талаар зөвлөгөө өгөх, курсын төслийн бүтэц, тавигдах шаардлагын талаар таницлуулах зорилгоор сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Сургалт, зөвлөгөөнөөр дараах үйл ажиллагаа боллоо. Үүнд :
Тус тэнхимийн харъяа ТБОС-ын төгсөх ангийн
Танилцуулга зөвлөгөөнийг багш Б.Сайнбаяр, Д.Отгонжаргал нар хийсэн бөгөөд ТДС-ийн тэнхимийн эрхлэгч Я.Баярхүү, У.Батчулуун нар бакалаврын сургалтанд хамрагдах боломж, түүний давуу талуудын тухай оюутнуудын сонирхсон асуултанд хариулж хамтран оролцлоо. Үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон багш, оюутнууддаа талархал илэрхийлье.
Мэдээллийн эх сурвалж: ХТТ-ийн эрхлэгч Б.Гэрэлчулуун