Технологийн дээд сургуулийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн багш Б.Тамир, Хоол зүй шим судлалын багш Б.Энхцэцэг нар нь ХҮҮТ3а, ХЗШС2б ангийн оюутнуудын хамт 2023 оны 11 сарын 22, 24, 29 нд Үйлдвэртэй танилцах хичээлийн хүрээнд Smart сургууль, Баянгол ресторан, ТЭЦ-4 цахилгаан станцын Эрчим зоог, СХД-ийн 117-р цэцэрлэгийн гал тогооны бүтэц үйл ажиллагаатай танилцав.
Мөн цахилгаан станц, 117-р цэцэрлэгийн хоол зүйчийн ажлын байр, кабинет, ажил мэргэжлийн чиг үүрэг, онцлог зэргийг харилцан ярилцаж, мэдээлэл солилцон ажил мэргэжлийн чиг баримжаа авлаа.
Та бүхэндээ ажлын амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн Б.Тамир