1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“Бид чадна” сэдэвт махны технологийн мэргэжлийн ур чадварын тэмцээн

Технологийн дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхмээс хичээлийн жил бүр уламжлал болгон Мах боловсруулах технологи хичээлээр зохион байгуулдаг оюутнуудын ур чадварын тэмцээн батлагдсан хөтөлбөрийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 02-нд амжилттай явагдлаа.
Мэргэжлийн ур чадварын тэмцээнд ХҮТЭА 3a ангийн нийт оюутнууд идэвх, санаачлагатай оролцож, өрсөлдөв. Шүүгчээр махны технологи-инженер, багш Г.Цэцгээ, махны техногийн багш Н.Хишигжаргал, махны технологийн багш Х.Анхбаяр нар ажилласан.


Шүүгчдийн нэгдсэн дүнгээр мэргэжлийн ур чадварын тэмцээний
1-р байранд ХҮТЭА 3а ангийн Ж.Мөнхзаяа ахлагчай “Бид 5” баг
2-р байранд ХҮТЭА 3а ангийн Д.Гандулам ахлагчай “Миоглобин” баг
3-р байранд ХҮТЭА 3а ангийн Б.Эрдэнэчулуун ахлагчай “Perfect” баг шалгарлаа.

 

Тэмцээнд оролцсон нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

Хүнсний технологийн тэнхим

 

Их уншсан