1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ СУРГАЛТ” сэдэвт ярилцлага зохион байгууллаа.

Хүнс, технологийн политехник коллежийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийн төвөөс төгсөгчдөд ажил хайх суваг, ажилд ороход анхаарах зүйл, баримт бичгийг хэрхэн бүрдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах зэрэг асуудлаар зөвлөмж өгөх зорилгоор “ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ СУРГАЛТ” сэдэвт ярилцлага зохион байгууллаа. Талх нарийн боов үйлдвэрлэлийн ажилтан, Гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ажилтан, Исгэлт амтат ундаа үйлдвэрлэлийн ажилтан мэргэжлийн ангиудын нийт 90 гаруй төгсөх ангийн оюутнууд оролцлоо. Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажилласан багш Т.Оргил-Эрдэнэ, Б.Отгонжаргал, Т.Мөнхбаатар болон 2015 онд Хүнсний технологич мэргэжлээр төгссөн Худалдаа аж үйлдвэрийн танхимын Нарийн боовны цехийн технологич, багш О.Отгонцэцэг нартаа талархал илэрхийлье.

 

 

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: багш Ш.Отгондалай

Их уншсан