Дээд боловсролын салбарын ХИ-3в ангийн "Төгсөлтийн өмнөх дадлага" болон ХҮҮТ-4а ангийн "Үйлдвэрлэлийн дадлага"-ын тайлан хамгаалалтын өдөрлөг болж өнгөрлөө. Энэхүү өдөрлөгөөр ХИ-3в ангийн 11 оюутан нийт 22 нэр төрлийн хоол зууш, ХҮҮТ-4а ангийн 32 оюутан 32 нэрийн хоол, бялуу хийж, багш нар болон шинээр элссэн оюутануудад танилцуулан, хоолны амталгаа явуулав.