1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“СИОН”клубээс зохион байгуулсан мэтгэлцээний уралдаан амжилттай болж өнгөрлөө

“СИОН”клубээс дэлхийн 2-р дайны ялалтын баярыг угтан оюутнуудын үзэл бодлыг уралдуудах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөний үзэл санааг сурталчлах зорилготой зохион байгуулсан шилдэг мэтгэлцэгч тэмцээн 2017 оны 5 сарын 9-нд амжилттай болж өнгөрлөө.
Тус тэмцээнд Технологийн дээд сургуулийн оюутнуудын 3 баг, Хүнс Политехникийн Коллежоос Б.Сэржмядаг багш 3 багийг амжилттай бэлдэж оролцуулав.
Тэмцээнийг “СИОН” клубийн зөвлөх багш П.Анхбаяр, М.Бямбажаргал, клубийн тэргүүн Б.Батмөнх нар тус, тус шүүлээ. Энэхүүтэмцээнд 1-р байранд ХИ 1а ангийн "Гэгээ" баг, 2-р байранд ХТПК-ийн Тогооч 2б ангийн“Сүлд” баг, 3-р байранд ХИ 1а ангийн“Raven” багууд шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт сурагчид, оюутнууддаа болон тус клубтэй байнга хамтран ажилладаг ХТПК-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Б.Сэржмядагт талархал илэрхийлэе.

 

Мэдээг бэлтгэсэн: П.Анхбаяр, М.Бямбажаргал

 

Их уншсан