“Шинэ Ертөнц” ном уншигчдын клубын 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 11-р сарын 2-нд амжилттай болж өндөрлөв. Тус клуб 2016-2017 хичээлийн жилд зохион явуулсан ажлууд болон цаашид зохиох ажлын төлөвлөгөөгөө танилцуулав. Уг арга хэмжээнд Сургалт, хүмүүжил эрхэлсэн захирал доктор, дэд профессор Р.Дарьхүү багш хүндэт зочноор уригдан оролцож, ажил амьдралын түүхэн замнал болон ном унших талаар 1-р ангийн суралцагчдад үнэтэй зөвлөгөө өглөө. Клубын нээлтэд идэвхтэй оролцсон ТНБ 1а ангийн сурагч Б.Нурсулу, Тогооч 1д ангийн сурагч Б.Хулан, ХД-2а ангийн сурагч Б.Тэмүүлэхнаран нартаа сурлагын өндөр амжилт хүсье.
Мэдээллийн эх сурвалж: Нийгмийн багш Б.Сэржмядаг