2025 оны 9-р сарын 24-ний өдөр БНСУ-ын иргэн, I.Y.F Mind education хүрээлэнгийн профессор ЛИ ХУН ДУК (LEE HUN DUK) -д Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын арга хэмжээг тус сургуулийн соёлын танхимд ёслол төгөлдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь сэтгэлийн боловсрол судлалын чиглэлээр багш, оюутнуудын хөгжил, хандлагад эерэг өөрчлөлт авчрахад оруулсан Ли Хун Дукийн хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлсэн үйл явдал байв. Ёслолын үеэр доктор Ли Хун Дук сэтгэлийн боловсролын талаар урам зориг өгөх илтгэл тавьж, хамтран ажилладаг багш, оюутнууддаа талархал илэрхийлэн, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхийн чухлыг онцоллоо. Арга хэмжээнд сургуулийн удирдлагууд, багш, судлаачид, оюутнууд өргөнөөр оролцож, баяр хүргэв.
Мэдээ бэлтгэсэн Э.Батчимэг