ХТПК-ийн Хүнс, технологийн тэнхимээс оюутнууд, суралцагчдын сургууль дээр үзсэн мэдлэгийг бодит орчин нөхцөлд практик дээр харьцуулан танилцах, судлуулах зорилгоор салбарын тэргүүлэх үйлдвэрүүдийн дэвшилтэт техник, технологитой танилцуулах аялалыг байнга зохион байгуулдаг. Энэ удаагийн аялал 2017 оны 1 сарын 16-ны өдөр тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлчулууны санаачилгаар тус тэнхимийн харъяа Хүнсний техник технологич 2в анги, Үйлдвэрлэлийн техникч 2а ангийн нийт 46 оюутнуудыг “Нүүдэл Жи” ХХК-ийн гоймон болон татмал гурилын үйлдвэртэй танилцууллаа. “Нүүдэл Жи” ХХК нь 2014 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж, Дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох Semi Dry, Dry Blend технологи нь Монголд анх удаа үйлдвэрлэж худалдаанд гаргаж байна. Semi Dry хагас хатаалттай татмал гурил үйлдвэрлэх технологи нь хоногт 8тн, Dry Blend гоймонгийн технологи нь хоногт 15тн хатуу гоймон үйлдвэрлэх хүчин чадалтай. Тоноглогдсон. Тус үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийн тухай бидэнд сэтгэл гарган ойлгомжтой тайлбарлаж танилцуулсан “Нүүдэл Жи” ХХК-ийн гоймонгийн үйлдвэрийн технологич инженер Б.Наранбаяртаа нийт оюутнуудынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье.
Мэдээллийн эх сурвалж: ХТТ-ийн эрхлэгч Б.Гэрэлчулуун