Технологийн Дээд Сургуулийн Хүнсний инженерчлэл 1б, Хүнсний инженерчлэл 2а, Хөргөлтийн инженер 1б ангийн оюутнууд 2019 оны 4 дүгээр сарын 22-нд "Хөдөлмөрийн аюулгүй байдал" сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу өдөрлөгт оролцсон ангийн оюутнууд “Хүнсний үйлдвэрийн ажилчдын тусгай хувцас”-ын 6 загвар, “Аюулгүй ажиллагааны тэмдэг ба дорионы өнгө”-ийг хэрэглэх зориулалт, ашиглахын ач холбогдол, Анхны тусламж үзүүлэх аргууд, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н хууль эрх зүйн орчин, ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, Аюулыг таньж тодорхойлох, үнэлэх аргуудын талаар тараах материал, самбар, бодит үзүүлэн бэлтгэн хийж, холбогдох ном сурах бичиг, гарын авлага, танилцуулгын материалын хамтаар өөрийн сургуулийн багш, ажилчид, бусад оюутан, суралцагчдад танилцуулан сурталчлав.