1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Мэргэжлийн сургуулиудын багш суралцагчдын дунд Монгол хэлний олимпиад зохион байгуулагдлаа

2016 оны 04 сарын 18-нд Хангай Дээд сургууль, Мэргэжлийн сургуулиудын холбооноос зохион явуулсан “Эх хэл үндэсний бахархал” сэдэвт Монгол хэлний олимпиадад 10 сургуулийн нийт 52 сурагч оролцсоноос:

  • 1-р байранд Монгол-Солонгосын ПК
  • 2-р байранд Дон Боско МСҮТ
  • 3-р байранд Үйлдвэр урлалын ПК-ийн сурагчид тус тус шалгарч, багийн дүнгээр Монгол-Солонгосын ПК-ийн сурагчид багаараа цомын эзэн боллоо.

Мэргэжлийн багш нарын олимпиадад 22 багш оролцож,

  • 1-р байранд Хүнс, технологийн ПК-ийн багш А.Баттуяа
  • 2-р байранд Монгол-Солонгосын ПК-ийн багш Г.Лхамжав
  • 3-р байранд Хүнс, Технологийн ПК-ийн багш М.Өнөржаргал нар тус тус шалгарсан байна.

      

 

  

 

 

            Олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдадаа талархал илэрхийлье.

 

Мэдээллийн эх сурвалж: Багш А.Баттуяа

Их уншсан