Технологийн дээд сургууль байгуулагдсаны түүхт 50 жилийн ой, Монголын Хүнсний аж үйлдвэрийн ажилтан ажилчдын өдөрт зориулсан спортын тэмцээн 2015.03.21-25-ны өдрүүдэд эрэгтэй эмэгтэй гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис гэсэн 3 төрлөөр ТДС-ийн спорт зааланд зохион байгуулагдлаа.
Тэмцээний нээлтэд Хүнсний манлай үйлдвэрүүдийн захирал, менежерүүд, урлагийн болон циркийн жүжигчид оролцсон бөгөөд ТДС-ийн ерөнхий захирал, МУ-ын гавъяат багш Б.Барамсай спортын тэмцээнийг нээж тамирчдад амжилт хүсэв.
Технологийн дээд сургууль байгуулагдсаны түүхт 50 жилийн ой, Монголын Хүнсний аж үйлдвэрийн ажилтан ажилчдын өдөрт зориулсан спортын тэмцээн 2015.03.21-25-ны өдрүүдэд эрэгтэй эмэгтэй гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис гэсэн 3 төрлөөр ТДС-ийн спорт зааланд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд нийт 17 байгууллагын 34 баг хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсоноос 2015.03.21-22-нд эрэгтэй эмэгтэй гар бөмбөг, 2015.03.23-нд эрэгтэй эмэгтэй ширээний теннис, 2015.03.24-25-нд эрэгтэй эмэгтэй сагсан бөмбөгийн төрлүүд явагдаж шилдэг багуудыг тодруулав.