1965

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Багшийн хөгжлийг дэмжих манлайлал нийгэмлэг (TDLA)-ийн санаачилга дор АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Боловсролын ерөнхий газар болон 12 их сургууль хамтран “Багшийн хөгжлийн төвүүдийн чадавхыг бэхжүүлэх нь сэдэвт форумыг 2026 оны  1-р сарын 23 ны өдөр зохион байгууллаа.  

Форумд их, дээд сургууль, коллежийн 80 гаруй багшийн хөгжлийн төвийн мэргэжилтэн, эрхлэгч, боловсролыг хөгжүүлэгчид оролцлоо.

Дээд боловсролын шинэчлэлийн цөм нь зөвхөн сургалтын хөтөлбөр биш, түүнийг хэрэгжүүлэгч багш өөрөө байдаг. Орчин үеийн дээд боловсролын чиг хандлага нь багшийг зөвхөн мэдлэг дамжуулагч бус, суралцагчийг чиглүүлэгч, судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшсэн тасралтгүй хөгжигч байхыг шаардаж байна.

Тус ” форумд БМИҮЗ-ийн Чанарын баталгаажуулалт, мэргэжлийн үндэсний шаталсан бүтэц хариуцсан хэлтсийн дарга Б.Оюунцэцэг (Ph.D) Багшийн хөгжил: Магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага, анхаарах асуудлууд сэдвээр, ОТИС-ийн Захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны дарга А.Буянжаргал (дэд проф, Ph.D) Байгууллагын дотоод чанарын баталгаажуулалт ба багшийн хөгжилийн асуудлаар, МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвийн эрхлэгч С.Отгонцэцэг (дэд проф, Ph.D) Профессор багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа сэдвүүдээр судалгаа, туршлагад суурилсан илтгэлүүдээ танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Дээд боловсролын багшийн хөгжлийн төвүүдийн чадавхыг бэхжүүлэх нь” Форумд Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир форумын ач холбогдлыг гурван үндсэн чиглэлээр онцолсон байна. Үүнд:

1️⃣Чадавхыг бэхжүүлэх: Дээд боловсролын сургалтын байгууллагын дэргэдэх Багшийн хөгжлийн төвүүд нь зөвхөн нэр төдий бүтэц биш, багшийг заах арга зүй, технологийн дэвшил, эрдэм шинжилгээний хувьд бодитой дэмждэг "хөгжлийн хаб" болох ёстой.

2️⃣Хамтын ажиллагаа: Өнөөдрийн форумд 10 гаруй их, дээд сургууль хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа нь салбарын хэмжээнд туршлагаа хуваалцах, нэгдсэн стандарт, арга зүйтэй болоход чухал алхам юм.

3️⃣Олон улсын туршлага: Пенсильваний их сургуулийн туршлагаас суралцаж, дэлхийн жишигт нийцсэн багшийн хөгжлийн загварыг Монгол хөрсөндөө нутагшуулах нь бидний зорилго.

Боловсролын ерөнхий газрын зүгээс багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, тэднийг мэргэжлийн удирдлагаар хангах, багшийн хөгжлийн төвүүдийн үйл ажиллагааг системтэйгээр дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна.

Тус форумын хамтран зохион байгуулагчаар ХҮТИС оролцлоо. Энэхүү форумыг санаачлан зохион байгуулсан “Багшийн хөгжлийг дэмжих манлайлал нийгэмлэг” (TDLA) -ийн хяналтын зөвлөлөөр  ХҮТИС-ийн багшийн хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Сэржмядаг сонгогдон  ажиллаж байна.

 

Их уншсан