1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ХҮНСНИЙ УУГАН СУРГУУЛИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ТӨГСӨГЧДИЙН СПОРТЫН НААДАМ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА.


2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Технологийн дээд сургуулийн үе үеийн төгсөгчдийн спортын тэмцээн болж, 2004-өөс 2024 оны төгсөгчдийн төлөөлөл, баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээнийг Технологийн цогцолбор сургуулийн Ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ нээж, хүрэлцэн ирсэн төгсөгчдөдөө талархал илэрхийлж, амжилт хүслээ. Тэмцээн 4 төрлөөр явагдсанаас

Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй багуудаас

Тэргүүн байр - Механик инженер, Цахилгаан хангамж мэргэжлийн 2017, 2024 оны төгсөгчдийн холимог баг

Дэд байр – ХҮТЭА, Механик инженер мэргэжлийн 2014-2020 оны төгсөгчид болон багш нарын холимог баг

Сагсан бөмбөгийн эмэгтэй багуудаас

Тэргүүн байр – Барилгын инженер, ХЗШС, ХҮТЭА мэргэжлийн 2018-2025 оны төгсөгчид болон багш нарын холимог баг

Дэд байр  Ц.Доржсүрэн багштай ХҮТЭА мэргэжлийн 2015 оны төгсөгчдийн баг

Волейболын эрэгтэй төрөлд

Тэргүүн байр - Механик инженер, Цахилгаан хангамж мэргэжлийн 2017, 2024 оны төгсөгчдийн холимог баг

Дэд байр – ЗБЗГУ, Механик инженер, ХҮТЭА, ХҮҮТ мэргэжлийн 2015-2025 оны төгсөгчдийн холимог баг

Волейболын эмэгтэй төрөлд

Тэргүүн  байр - Ц.Доржсүрэн багштай ХҮТЭА мэргэжлийн 2015 оны төгсөгчдийн баг

Дэд байр - ХҮҮТ, ХЗШС, ХЧАБ мэргэжлийн 2023-2025 оны төгсөгчдийн холимог баг

Дартсын багийн төрөлд

Тэргүүн байр - “Механик инженер” мэргэжлийн төгсөгч Э.Мөнхбаяр, О.Нямхүү нарын баг

Дэд байр –Механик инженер, ХҮТЭА мэргэжлийн төгсөгч А.Жамсранжав, М.Чимэдцэрэн нарын баг

Ширээний теннисний эмэгтэй төрөлд

Тэргүүн байр – ХҮҮТ мэргэжлийн 2018 оны төгсөгч Б.Энхмаа

Дэд байр – ХЗШС мэргэжлийн 2025 оны төгсөгч Б.Нарангарав

Ширээний теннисний эрэгтэй төрөлд

Тэргүүн байр – Механик инженер мэргэжлийн 2023 оны төгсөгч Г.Тогоодарь

Дэд байр -  Механик инженер мэргэжлийн 2014 оны төгсөгч А.Жамсранжав тус тус шалгарлаа.

 

Хүрэлцэн ирсэн баг тамирчид, хөгжөөн дэмжигч, багш нартаа ажил, хөдөлмөрийн ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

Мэдээ бэлтгэсэн: ХТТ-ийн багш А.Номин-Эрдэнэ

Их уншсан